Тусгай автобус ахмадуудад үйлчилнэ
2012-06-18

Дархан-Уул аймагт тусгай автобус ахмад настнуудад үйлчилж байхаар болжээ. Хоёр автобус үйлчилгээнд гарахаас эхнийх нь өнөөдрөөс явж эхэлсэн байна. 25 хүний суудалтай дунд оврын автобусаар эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насны ахмадуудад үнэ төлбөргүй үйлчлэх аж. Тус аймгийн хэмжээнд 6000 гаруй ахмад настан байдаг гэсэн судалгаа байдаг. Эхний ээлжинд ахмадууд иргэний үнэмлэхээ үзүүлэн уг автобусаар зорчих гэнэ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин