АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнг цагаатгуулах байр суурьтай хуралд оролцоно гэв
2011-10-20

АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа. -Сүүлийн үед онц ноцтой гэмт хэргүүд олноор үйлдэгдэх болсон шалтгааныг хуульч хүний хувьд хэрхэн тайлбарлах бол? - Харгис онц хэрцгий гэмт хэргүүдийн гаралт нэмэгдэж буйг нийгмийн буурай хөгжилтэй  холбож тайлбарлахаас өөр аргагүй. Ажилгүйдлийг бууруулах, архидалтыг багасгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулах гээд  нийгэм рүү  чиглэсэн ажлыг  бодлогын төвшинд хийх ёстой юм. Одоогийн  байдлаар манай нийгмийн бүх  хандлага уул уурхай ашигт малтмал руу чиглээд байна.  Мөнгө төгрөг, ашиг орлого хөөцөлдсөн хүмүүс их болчихсон нь гэмт хэрэг үйлдэгдэхэд ихээхэн нөлөөлж байгаа. Хүн амын 70 хувь ядууралтай. Ядуу хүн ямар байх вэ, эрх нь зөрчигдөнө, шилжилт хөдөлгөөн, зам талбай, гудамжний гэрэлтүүлэг  байхгүй зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болж байгаа нь нууц биш. Түүнчлэн цаазаар авах ялыг түтгэлзүүлсэн боловч Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж бүх насаар нь хорих ял тусгах зэрэг эрх зүйн зохицуулалт хийхгүй байгаа нь нөлөөлж байгаа. Уг нь цаазын ялыг халах зайлшгүй шаардлага бий. Гэхдээ халах,  түдгэлзүүлэх цаг хугацаа хараахан болоогүй. Нийгмийн сэтгэл зүй тогтвортой биш, хүмүүсийн ёс зүй ухамсар сул дорой, ядуурал их энэ ороо бусгай цаг үед цаазын ялыг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, орлох ялын санкцийг бий болгохгүйгээр түтгэлзүүлсэнээс хойш ихээхэн цаг алдаж байгаа нь буруу гэж хуульч хүнийнхээ хувьд боддог юм. Энэ бол хуулийг гажуудуулж байгаа нэг хэлбэр. Үүнд гол асуудал нь төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагын ажилтнууд  нийгмийн аливаа харилцааг зохицуулахдаа маш мэдрэмжтэй хандах ёстой. -Харгис гэмт хэргүүдийн талаар сонин хэвлэлээр дэлгэрэнгүй мэдээлж байгаа нь  олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж байна гэх  шүүмжлэл ч бий. Энэ талаар таны байр суурийг сонсвол? -Хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрөө нийгэмд болж буй эерэг сөрөг мэдээллийг ард түмэнд хүргэх үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу гэмт хэргийн талаар мэдээлэл цацах нь буруу зүйл биш. Төрийн байгууллага мэдээлэл болон  тоо баримт судалгаанд тулгуурлан хуулиа боловсронгүй болгож ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал албан тушаалын гэмт хэргүүд  үйлдсэн этгээдүүд Эрүүгийн хуулийн сул зүйл заалтаас болоод ял завшиж тэрбумаар нь шамшигдуулсан олон хүн  байна. Тэгэхээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юм. Жирийн хүн 20 сая төгрөг залилан бол  хүнд ял оногдуулдаг. Гэтэл албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүн  ялаас мултарч байна. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль  байна.  Энэ хуулийг НҮБ-ээс хэрэглэхээ болихыг зөвлөсөн. Гэтэл төрийн өмчийг хяналтгүй завших үүд хаалгыг нээсэн энэ хууль манайд хэрэгжээд, орон нутгийн хөгжлийг боомилсоор байна шүү дээ. -Сургууль барих тутам нийгмийн сэтгэл зүй зөөлөрч, шорон барих тутамд харгис болж байна  гэж хэлэх хүн ч бий. Тэгэхээр манайд шинээр шорон барьж буй нь зөв үү? -Шоронгийн асуудал өөрөө ноцтой асуудал. С.Нарангэрэл багш ” Эрүүгийн хууль муу байна. Шоронжиж байна” гэж хэлж байгаа нь үнэн.  2002 оны Эрүүгийн хуультай шууд холбоотой. Онц хүнд хэрэгт болон Албан тушаалтнуудад оноох ялыг багасгаад, хүнд, хүндэвтэр гэмт хэрэгт   оноох ялын дээд  доод хэмжээг заагаад өгсөн. Энэ хуулиар шүүхээс 5-10 жилийн хооронд л ял онооно гэж заасан бол Шүүх энэ хүрээнд л ял оноож  эхэлсэн. Үүнээс дээшээ доошоо ял өгнө гэсэн ойлголт байхгүй.  Шүүхийн эрхийг хязгаарласнаар, Хорих ял оноох нь ихэссэний үр дагавар монголыг шоронжуулж байна. Энэ чинь өөрөө механикаар шоронг дүүргэж байна. Хүн ардын амьдралыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийх хэрэгтэй. Ардчилсан хувьсгал ялсан боловч  Засаг захиргааны нэгжээ өөрчлөөгүй. Бүтцийн хувьд социалист, хэлбэрийн хувьд ардчилсан улс болоод байна. Тэгэхээр орон нутгийн засаг захиргаанд эрхийг нь өгөх ёстой. Тэд өөрийнхөө нутаг дэвсгэрт бүх асуудлаа шийдвэрлэдэг байвал гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлнө. Нийгэмтэй холбоотой  бүтцийн өөрчлөлт нэн даруй хийх ёстой. Улаанбаатарт гэхэд л иргэний бүртгэлтэй холбоотой ганцхан газар байх жишээтэй. Тэнд  олноор хүн цугласан газар хулгай,дээрмийн хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Түүнчлэн хулгайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийн хохирлын хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур бол гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа нь маш хор хөнөөлтэй. Энэхүү алдаатай хуулийн заалт хулгайч нарыг дэврүүлж, хулгайн гэмт хэрэг газар авахад нөлөөлж байна.  Тэгэхээр би дээр хэлсэн Эрүүгийн хуулийг сайжруулах шинэчлэх шаардлага бий гэж. - Гэмт хэргүүд эцэслэн шийдэгдэхгүй  удааширч байгааг  прокурор, мөрдөн байцаагчийн ур чадвартай холбож ойлгохоос өөр аргагүй. Ганц жишээ татахад 2000 төгрөгийн хохиролтой гэмт хэргийг шийдвэрлэхэд  хоёр сая хүртэлх төгрөгийн зардал гарсан гэх судалгаа ч гарсан байх юм. Таны үзэхээр мөрдөн байцаагч нарын ур чадвар ямар төвшинд байна вэ? - Товлогдсон шүүх хурлыг хойшлуулж байгаа үндэслэл өмгөөлөгч нарт бий. Мэдээж хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүгчид албан ёсоор хүсэлтээ хүргүүлэх эрхтэй. Хурал давхцсан тохиодол ч юмуу. Энэ бол байдаг үзэгдэл. Гол нь тухайн өмгөөлөгч хурлыг санаатай хойшлуулж байна уу үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй л дээ. Анхан болон давах шатны шүүхээс хэрэг буцаж байна гэдэг нь өмгөөлөгч нар сайн ажиллаж байгаагийн илрэл. Хэрэг удааширч байгаа нь мөрдөн байцаагч нарын ажиллах нөхцөл, цалин хангамжтай шууд холбоотой. Маш хүнд нөхцөлд ачаалал ихтэй ажиллаж байгаа нь ч нөлөөлж байгаа. Тэгэхээр цалин хангамжийг нь сайжруулах, орон тоог нь нэмэгдүүлэх  зайлшгүй шаардлага байгаа л даа. Тухайбал насанд хүрээгүй хүүхэд байцаахад мөрдөн байцаагч уулзалтын өрөө байхгүй, хоёр мөрдөн байцаагч дундаа нэг компютертэй ажиллаж байгаа нөхцөлд тэдэнд хэргийг түргэн шуурхай шийдвэрлэ гэж шаардах нь бодит байдалд нийцэхгүй л болов уу. -Та  АТГ-ын дэд даргын Төрийн нууц задруулсан хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэхээр хяналтын шатны шүүх хуралд оролцох юм билээ. Өчигдөр товлогдсон Ч.Сангарагчаа нарт холбогдох хэргийн шүүх хурал ямар үндэслэлээр хойшлов? -Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Ж.Оюунцэцэг өвчтэй учраас хяналтын шатны шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул шүүх хурал долоо хоногоор хойшилсон. -Хяналтын шатны шүүх хурлын үеэр та Д.Сундуйсүрэнгийн хэргийн зүйлчлэлийг эсэргүүцэх үү. Ямар байр суурьтай оролцох вэ? -Төрийн нууцтай холбоотой хэрэг учраас мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь бол Д.Сундуйсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь буруу гэж үзэн  цагаатгах байр суурьтай оролцоно. -Хоёр шатны шүүхээс Д.Сундуйсүрэнгийн гэм буруутай үйлдлийг нь тогтоож ялласан юм биш үү. Та яагаад цагаатгах байр суурьтай байгаа юм бэ? -Төрийн нууц задруулсан хэрэг үйлдэгдэх тэр үед Д.Сундуйсүрэн Улаанбаатарт байгаагүй. Улаанбаатарт байхгүй байсан хүн яаж нууц задруулах үйлдлийг хийсэн байх билээ гээд нарийн асуудлууд олон бий. -Та хавтаст хэрэгтэйгээ танилцсан байх. АТГ-ын гурван даргаас гадна бас нэгэн албан тушаалтанд хэрэг үүсгэх ёстой гэсэн тайлбарыг зарим шүүдэгчийн өмгөөлөгч нар хэлж байна лээ. Тэр хүн хэн бэ? -Мэдэхгүй. Ер нь  Төрийн нууцтай холбоотой хэргийн талаар ярих нь хуулиар хориглосон гэдгийг та мэдэх байх. -Д.Сундуйсүрэн ХЭҮК хандаж гомдол гаргасан. Тэрхүү гомдлын хариу ирсэн үү. Биеийн байдал нь ямар байгаа вэ? -Биеийн байдал нь хэвийн. Хүний эрхийн үндэсний комисст хандан Д.Сундуйсүрэнгийн гаргасан гомдолд хариу өгсөн.  Учир нь хэрэг  эцсийн байдлаар шийдэгдээгүй  байхад ХЭҮК гомдол хэлэлцэх боломжгүй юм билээ. -АТГ-ын дарга нарт шүүхээс  ял оноосон нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэж болох уу? - Уг нь хууль тогтоох байгууллага нь Ч.Сангарагчаа нарын хэргийг шалгаж байхад эрхийг нь түтгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах учиртай байсан юм. Ч.Сангарагчаа нарын эрхийг түтгэлзүүлэхгүй ялласан нь хууль ёсны шийдвэр гэж үзэхэд хэцүү л дээ. Н.Түвшин                     -    
Shuud.mn
Сонин хачин
Үнэхээр сэтгэгдэл бичиж байгаа зарим хүмүүс тун бүдүүлэг үг хэллэг хэрэглэх юмаа. Өөрийнх нь додоод сэтгэл оюун бодлоос гарч байгаа үг болохоор, хэдийгээр өөрт нь бусдад хандаж байгаа мэт боловч, яг үнэндээ сэтгэгдэл бичигчийн ухамсар, оюуны болон боловсорлын түвшинг харуулж, бусдыг биш өөрийгөө гутаан доромжилж байгаа хэрэг шүү дээ. Хамгийн өрөвдөлтэй нь хүн таних биш юу ч гэж бичсэн яадгийн гэсэн дэндүү ядуу сэтгэлгээтэй.Таныг заавал энэ Дорж эсвэл Цэцгээ байна гэж махан биеэр чинь мэдэх албагүй. Хүн, Та өөрөө л бичиж байгаа чинь бусдад танигдаж буйгаа мэдэхээр арай дээгүүр ухамсрын түвшинд хүрцгээе хүмүүсээ!
2011-11-20
Shuud. mn-iin anhaaruulgad goyo helsen bna shuu:" Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө" гэж., Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ямар эвгүй дур гутмаар үг хэллэг хэрэглэдэг юм бэ? Ёстой л өөрөө өөрийгөө гутаан доромжилж байгаа хэрэг.
2011-10-21
ervvl ovchtein medegdehgvi huzah ymaa.tiimel baisan ym bol anhnaasaa yah gej yalalsan ym ve,
2011-10-20
~
2011-10-20
Sunduisureng tsagaatgah bkgui dee shuuhees
2011-10-20