Попын хааны эмчийн шүүх хурал үргэлжилсээр байна
2011-10-20

Попын хааны эмч Конрад Мюррейн шүүх хурал үргэлжилсээр байна. Түүний шүүх хурал америк даяар дуулиан тарьж байгаа бөгөөд яллагчид докторыг Майкл Жексоны үхэлд буруутай хэмээн үзсээр байгаа. Пропофол хэмээх хүчтэй нойрны эм дуучны үхлийн шалтгаан болсон бөгөөд доктор Конрад Мюррейг эмийг өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөсөн, мөн яаралтай тусламж үзүүлэх боломж байсан ч хүсээгүй хэмээн буруутгаж байгаа юм. Харин доктор болон түүний өмгөөлөгч нар попын хааныг өөрөө өвчнийхөө шаналгааг намдуулж тайван нойрсохын тулд тунг хэтрүүлж уусан хэмээн баталсаар байна. Докторын эсрэг дуудагдсан гэрч нар мэдүүлэг өгөхдөө Конрад Мюррей нь пропофол эмийг дуучинг хэрэглэж болохгүйг мэдсээр атал санаатайгаар тунг нь хэтрүүлж дуучинд өгсөн хэмээн мэдүүлж шуугиан дэгдээгээд байна. О.Нар
Shuud.mn
Сонин хачин