Хиллари Клинтон Афганистанд айлчилж байна
2011-10-20

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Ливид хийсэн айчлалаа дуусгаад Афганистанд хүрэлцэн ирлээ. Тэрбээр Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзаж тус улсаас америкийн цэргүүдийг гаргах асуудал болон бусад улсуудтай жишээ нь Пакистантай харилцах гадаад харилцааны бодлогын талаар ярилцах гэнэ. Ойрын үед хоёр улсын хооронд болоогүй дээд хэмжээний төлөвлөгдөөгүй уулзалт хэмээн Хиллари Клинтоны айлчлалыг нэрлэж байна. Кабулд сүүлийн үед талибаны зэвсэгт дайчдын халдлага идэвхтэй байгаа учир энэхүү айлчлалыг нууцлаж байсан бололтой. О.Нар
Shuud.mn
Сонин хачин