Энхийг сахиулагчид энэ сарын сүүлээр Суданыг зорино
2012-06-19

Өмнөд Суданд манай улсаас 850 хүнтэй баг үүрэг гүйцэтгэхээс эхний хэсэг нь өнгөрсөн гуравдугаар сард тус улсыг зорьсон. Харин цэргийн эмч нарын III баг, 850 хүнтэй батальоны үндсэн хэсэг буюу 500 офицер, ахлагч энэ сарын сүүлээр Суданыг зорих юм. Цэргийн эмч нарын багт Зэвсэгт хүчний Клиникийн төв эмнэлэг, Зэвсэгт хүчний ангиудын эмч, сувилагч нараас гадна III эмнэлэг, ШШГЕГ-ын эмнэлгээс ч мэргэжлийн хүмүүс багтсан байна. Харин 850 хүнтэй багт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс гадна ХХЕГ, Дотоодын цэрэг, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, ОБЕГ зэрэг хүчний бусад байгууллагын 100 гаруй офицер, ахлагч нар оржээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин