Уэйн Рүүни өөртөө итгэлтэй байна
2012-06-19

УЕФА-гаас хүртсэн хоёр тоглолтын торгууль нь дуусаад байгаа английн шигшээ, Манчестер Юнайтед клубын довтлогч Уэйн Рүүни өнөө шөнө болох тоглолтдоо хожно гэдэгтээ тун ч итгэлтэй байгаа гэнэ. Английн хөлбөмбөгийн үнэнч дэмжигчид твиттер, фэйсбүүктээ "Рүүни чадна" хэмээн маш олноор бичиж байгаа гэнэ. Уэйн Рүүни өөрөө ч гэсэн энэ тоглолтод гоол хийнэ гэдэгтээ, эцсийн мөчид баг нь ялалтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа тухай дасгалжуулагч Рой Хожсондоо ярьсан аж.Рой Хожсон ч түүний тухай дурдахдаа "Хоёр тоглолтыг нүдэн дээрээ өнгөрүүлсэн Рүүни талбайд гарахыг маш их хүсэж байгаа. Түүний хүсэл өнөө орой оргилно гэдэгт бид итгэлтэй байна" хэмээжээ. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин