"Дэлгэцнээс хараат" болвол эрүүл мэндэд аюултай
2012-06-19

Ажлын цаг дууссаны дараа ч ухаалаг гар утас, таблет, компьютерээсээ салдаггүй хүмүүс эрүүл мэндээ эрсдэлд оруулж байдаг. Хүмүүс улам л “дэлгэцнээс хараат” болж, харих замдаа эсвэл харьсныхаа дараа ч тухайн төхөөрөмжүүдээ ашигласаар байдаг болсон. Амеркийн 2010 ажилтнаас авсан судалгаагаар гуравны хоёр нь ажлын бус цагаар ч ажилладаг болох нь тогтоогджээ. Тэд дор хаяж хоёр цаг илүү суудаг гэнэ. Гэртээ илүү цагаар ажиллах нь богино хугацаанд байж болох боловч, өдөр тутмын зуршил болвол аюултай болж ирдэг. Хэт их ажил ямар ч хүнд сайн биш. Илүү цагаар ажилладаг ажилчид ажлын бүтээмж нь муудахаас гадна, ажлын ачааллаа зохицуулж чадаагүйгээс үүсэх стресс өвчний уурхай болгодог байна. Хэт их ачааллаас болж шөнийн цагаар ч суух хэрэгтэй юм шиг санагддаг болдог. Ажлаа ажлын байрандаа үлдээж чаддаггүй хүмүүс даргадаа мэдэгдэж, ажлын бус цагаар утсаа унтрааж сурах хэрэгтэй юм байна. Ц. Мишээл
Shuud.mn
Сонин хачин