Bьетнамд олон нийтийн газар тамхи татахыг хориглолоо
2012-06-21

Вьетнамд олон нийтийн газар тамхи татах болон бүх төрлийн тамхины сурталчилгааг хориглосон хуулийн хоригийг хэлэлцжээ. Даваа гаригт Үндэсний ассемблейн 468 гишүүнээс 440 нь тус хуулийн хоригийг хэлэлцсэн байна. Ингээд 18-аас доош насны хүнд тамхи худалдаалахыг  мөн хориглолоо. Ирэх оны тавдугаар сараас уг хуулийг хэрэгжүүлж эхлэх аж. Олон нийтийн газар буюу сургууль, эмнэлэг, албан газрууд болон нийтийн тээврийн хэрэгсэл дотор тамхи татахыг 2010 онд хориглож, тамхины татварыг нэмэн, худалдааг хязгаарласан билээ. Гэхдээ хуулийн хэрэгжилт сайн байсангүй. Хүмүүс олон нийтийн газар хаа саагүй тамхи татаж, жижиг мухлагуудаар тамхи худалдаалсаар байжээ. Вьетнамд одоогоор 15,3 сая иргэд тамхи татдаг гэсэн тооцоо бий. Жилд 40 мянган хүн Вьетнамд тамхинаас болж нас бардаг бол энэ тоо 2030 гэхэд 70 мянга болон өсч магадгүй байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин