Боловсролын үнэмлэхийг кирилл, монгол бичгээр бичжээ
2012-06-21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ жилээс их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг кирилл монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож эхэллээ БСШУ-ны сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх Ажлын хэсэг томилогдон ажилласан байна. Энэхүү ажлын хэсгийг МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн доктор, профессор Ш.Чоймаа ахлан ажиллаж байна. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин