Нийтийн тээврийн шинэ чиглэл үйлчилгээнд явж эхлэв
2012-06-21

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, “Их тойруу”-гийн  замыг бүтэн тойрог болгоход чухал ач холбогдолтой замын нээлт өнөөдөр боллоо.120 мянгатын аюулгүйн тойргоос зүүн тийш хоёр км шинэ зам барьж, төмөр замын гармыг хийж гүйцэтгэснээр аюулгүйн тойрог зүүн талаараа Нарны замтай шууд холбогдлоо. Ингэснээр Энхтайвны гүүр, Замын цагдаагийн газрын өмнөх төмөр замын гармын ачаалал 30 хувь хүртэл буурах юм байна. Энэ замыг нээсэнтэй холбогдуулан М:55 буюу “Баянмонгол хороолол-Бага тойруу” гэсэн нийтийн тээврийн  шинэ чиглэлийг өнөөдрөөс иргэдийн үйлчилгээнд явуулж эхэлсэн байна. Ингэснээр Баянзүрх дүүрэгт сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон “Баянмонгол”, “Кристал таун”, “Дүнжингарав” зэрэг орон сууцны хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хотын төвөөс шууд хүргэх боломжтой болж байгаа юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин