Эр пандагийн дасгал сургуулилт
2012-06-22

Хятадын Сычуань мужийн “Чэнду Панда үржүүлгийн судалгааны төв”-д аварга биетэй эр панданууд ирээдүйн эвцэлдүүлэгтээ бэлдэж дасгал хийж эхэлжээ. Дасгал хийж байгаа пандануудын нэг Ён Ён дөрөвдүгээр сард үржүүлэгт орсон бөгөөд аль хэдийн дараа жилийнхээ бэлтгэлд гарсан байна. Төвийн ажилтны зохиосон нэг дасгал нь утастай саваа модны үзүүрт хоол бэхэлж,  загасны уурга шиг хэрэглэнэ. Ён Ён хоолыг авахын тулд хойд хөл дээрээ босч зогсдог байна. “Эвцэлдүүлгийн үед панда хойд хөл дээрээ зогсч, урд хөлөө өргөх шаардлагатай болдог. Хойд хөлны булчин үржүүлэгт их ач холбогдолтой байдаг. Тэжээмэл панданууд байгальд амьдардаг пандагаа бодвол хөдөлгөөн бага байдгаас булчинлаг бус байдаг. Тиймээс дасгал хийлгэх нь чухал байгаа юм” хэмээн ажилтан хэллээ. Найман настай Ён Ён өнгөрөгч дөрөвдүгээр сард Юан Юан нэртэй эм пандатай эвцэлдүүлэгт амжилттай оржээ. Одоо тэрээр дараа жилийн үржүүлэгтээ бэлэн болохоор дасгалаа хийж эхэлсэн аж. Ц.Мишээл                                          
Shuud.mn
Сонин хачин