Владимир Путин олимпийн үеэр Лондонд зочилно
2012-06-22

Мексикт өчигдөр өндөрлөсөн G-20 дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лондоны олимпийн үйл ажиллагаанд оролцох тухайгаа мэдэгджээ. Тэрээр Мексикт Английн ерөнхий сайд Жеймс Камеронтой биечлэн уулзахдаа жүдогийн тэмцээний аль нэг өдөр нь Лондонд зочлон очно гэсэн байна.
Гэхдээ энэхүү айлчлалыг зөвхөн хувийн зорилготой болохыг мөн уламжлав.
“Би олимпийн наадамд бас очно. Тэнд жүдогийн тэмцээн үзэхийг хүсч байна. Ямар ч тохиолдолд энэ нь хувийн аялал байх болно” гэжээ.
Ноён Владимир Путин 14 настайгаасаа жүдо, самбо бөхөөр сонирхон хичээллэж Зөвлөлт холбоот улсын спортын мастер цол хүртэж байсан, 6-р дантай бөгөөд жүдогийн бэлтгэл сургуулилтыг одоо ч орхиогүй яваа билээ.
Харин ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев “Лондон-2012”зуны олимпийн ХХХ наадмын нээлтийн ёслолд Оросын төлөөлөгчдийг ахлан хүндэт зочноор оролцох тухай Оросын сэтгүүлчид G20 дээд хэмжээний уулзалт болсон Мексикийн Лос-Кабос хотоос мэдээлэв.
Энэ дашрамд сонирхуулахад Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нар ч Лондоны олимпийн үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцох юм байна.
Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин