15 банкны зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулав
2012-06-22

Зээлийн зэрэглэл тогтоодог Moody's агентлаг 15 банк болон санхүүгийн институтын зэрэглэлийг бууруулжээ. Их Британийн банкуудаас Шотландын Рояал Банк, английн алдарт Премьер лигийн ивээн тэтгэгч Барклейс банкууд орсон бол АНУ-ын Bank of America, Голдман Сакс, Швейцарийн Credit Suisse, UBS, Германы  Deutsche Bank зэрэг олон улсын санхүүгийн ертөнцөд нэр нөлөө бүхий банкууд энэ жагсаалтад бичигджээ. BBC-гийн редактор Роберт Пестон банкуудын зэрэглэл буурах гэж байгаа болон банкууд арилжаанаас мөнгө зээлэхэд нь хүндрэлтэй болохоос эмээж байгаа тухай мягмар гаригт мэдээлж байсан юм. Moody's агентлаг “Бид дэлхийн орнуудын засгийн газрууд зээл олгогчдод олгох дэмжлэгээ багасгах зорилтыг сайшааж байна, гэхдээ тэд үүнийг хэрэгжүүлэх тогтолцоогоо бүрдүүлээгүй байна” гэжээ. Зарим банкнуудын зэрэглэлийг дахин бууруулж магадгүй бөгөөд ингэснээр засгийн газрууд хөрөнгө оруулалтаа татан авах эрсдэлтэй тулгарч болзошгүй. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин