Шувууны ханиад үхлийн аюултай тахал болж болзошгүй
2012-06-22

Шувууны H5N1 ханиад нь хүмүүсийн дунд хурдацтай дэлгэрэх хэлбэрт хувирч болзошгүй хэмээн эрдэмтэд анхааруулж байна. Үхлийн аюултай тахал болон хувирч болзошгүй генетикийн таван өөрчлөлтийг уг вируснээс судлаачид олж тогтоосон аж. “Science” сэтгүүлд бичсэнээр онолын хувьд ийм өөрчлөлт байгальд явагдах боломжтой гэнэ. АНУ-ын эрүүл мэндийн шинжилгээний агентлагууд уг судалгааны талаархи мэдээллийг хориглохоор оролдсон ч амжилтгүй болсон юм. Тэд алан хядагчид энэ мэдээллийг биозэвсэг хийхэд ашиглаж магадгүй хэмээн эмээж байна. Харин судалгааг удирдсан профессор Рон Фурир үзэхдээ, судалгааны ажлын талаар бүрэн байж ирээдүйд гарч болзошгүй тахалтай тэмцэх арга замыг олох юм. “Чухам аль вирус тахал үүсгэж болохыг бид мэдэхийг хичээж байгаа, үүнийг мэдсэнээр бидэнд нарийн устгал хийн сэргийлэх боломж байж магадгүй” хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа хэллээ. Түүний ажил нь хүмүүсийн дунд дэлгэрэх аюултай шувууны ханиадны эсрэг вакцин болон эмийн хөгжилд нэмэр болохыг дурдлаа. H5N1 вирусээр хэдэн арван мянган шувуу үхэж, тархалтыг нь зогсоохын тулд хэдэн зуун сая шувууг устгах шаардлага гарсан байна. Тус вирус хүнд аюултай ч, зөвхөн халдвар авсан шувуутай ойр байсан тохиолдолд л халдварлах юм. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин