Хонины махны үнэ буурч, үхрийнх өсчээ
2012-06-23

Хүнсний гол нэрийн барааны үнэ энэ сарын 20-ний байдлаар өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна. Тухайлбал үндэсний статистикийн газраас хийсэн судалгаагаар махны дундаж үнэ тавдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийнх 3.1-6.7, адууных 4.7 хувь, ямааных 4.9 хувиар тус тус өсчээ. Харин хонины махны үнэ 0.9 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн /ястай/ мах 0.1 хувь, ямааных 2.1 хувиар буурсан бол, хониных /ястай/ 1.5 хувь, үхрийнх /цул/ 1.1 хувиар өсчээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин