Шинэ зам ашиглалтад орлоо
2012-06-25

"Хүчит шонхор" захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэл тавих 3,2 км замын эхний хэсэг буюу 1,56 км автозамыг өчигдөр ашиглалтад орууллаа. Баянхошууны иргэдийг "Хүчит шонхор" зах болон бусад үйлчилгээний газруудад хүрэхэд дөтөлсөн энэхүү замын хоёрдугаар хэсэг буюу Баянхошууны Хөтөл хүртэлх 1,7 км замыг энэ онд багтаан тавих юм. Энэ жил хийхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтын нэг болох энэхүү зам ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэд бүтэц сайжирч, иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд багагүй хувь нэмэр болно.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин