“Хэрүүлийн алим “ өнхрүүлсэн Сонгуулийн хууль
2011-10-21

Өчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж УИХ-ын чуулганд шилжүүлсэн. УИХ-ын гишүүд хийгээд хоёр намынхныг талцуулж чадсан “Хэрүүлийн алим” буюу Сонгуулийн хуулийг байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед ширүүхэн “тулаан” болсон юм. СОНГОГЧИЙН ҮНЭМЛЭХ БАЙХ ЁСТОЙ ЮУ Тухайлбал, сонгогчийн үнэмлэх гэсэн заалтыг хасах тухай ажлын хэсгийн саналд байнгын хорооны зарим гишүүн хоёр талцан “үзэлцэв”. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сонгогчийн үнэмлэх нь иргэний улс төрийн идэвхийг сэргээх хөшүүрэг болохын зэрэгцээ сонгуульд оролцож саналаа өгөх иргэний үүргийг нь сануулсан нэг ёсны урилга, уриалга байсаар ирсэн. Энэ нь сонгогчдын ирцэд ч нөлөөтэй, иймээс хасахгүй байх нь зөв гэсэн санал хэлсэн ч ажлын хэсгийн гишүүдэд няцаагдсан юм. УИХ-ын гишүүн З.Энхболд “Сонгогчийн үнэмлэх нь нэмэр болохоос нэрмээс болох нь илүүтэй. Сонгогчийн нэрийг буруу бичих, айл өрх, иргэдэд хүргэх гээд зөрчил, чирэгдэл их үүсгэдэг. Иймээс ирэх жилийн сонгуульд сонгогч иргэний цахим үнэмлэхээр санал өгөх үүднээс иргэний шинэчилсэн бүртгэл явуулсан. Цахим үнэмлэх хэвлэх ажлын бэлтгэлийг үндсэнд нь хангаад байгаа. Харин сонгуультай холбогдсон ухуулан таниулах ажлыг Сонгуулийн ерөнхий хороо сайн хийх ёстой. Энэ чиглэлээр хууль сурталчлахад улсын төсвөөс зохих хөрөнгө гаргах хэрэгтэй юм” гэсэн нь гишүүдийг нэгийг бодоход хүргэсэн  юм. ЦАХИМ ҮНЭМЛЭХ ХЭДЭН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙХ ВЭ Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд иргэний ухаалаг үнэмлэх олгох ажлын бэлтгэл, явц байдлын талаар Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн байцаасан юм. Ухаалаг үнэмлэхийг сонгуулиас өмнө иргэдийн гар дээр тавихаар Засгийн газар “чардайж” байгаа төдийгүй Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний үнэмлэх хэвлэх хоёр машин аваад тавьчихсан байгаа аж. Гэхдээ энэ оны 12 дугаар сар гэхэд техникээ суурилуулж бэлэн болгох гэнэ. Иргэний шинэ үнэмлэх олгоход иргэн бүрээс үнэмлэхний үнэд 10 мянга, улсын тэмдэгтийн хураамжид гурван мянган төгрөг авдаг. Харин энэ удаа иргэний цахим үнэмлэхний үнэ 10 мянган төгрөгийг ирэх жилийн төсөвт суулгаж цахим үнэмлэхийг иргэддээ үнэгүй олгохоор тусгасан. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн гурван мянган төгрөгийг энэ удаа чөлөөлөхөөр хуульд өөрчлөлт оруулах саналаа тавиад байгаа. Сонгуулийн өмнө иргэн бүртээ цахим үнэмлэх олгох ажлыг улсын бүртгэлийн байгууллага хариуцаж хийнэ. Хэрэв энэ ажлыг хийж чадахгүй бол чаддаг хүнийг нь аваачиж тавиад хийлгэнэ хэмээн Тэргүүн Шадар сайд тайлангаа тавьснаар гишүүдийн ширүүхэн “дайралт”-ыг давж гарсан юм. СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙГ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ Мөн хурлын үеэр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэнээр энэ удаагийн “Хэрүүлийн алим” өндөрлөв.
Shuud.mn
Сонин хачин
Songuuliin automatjuulsan huvilbar bolZ.Enkhbold,Ch.Saikhanbileg,Munkhorgilnariin business. Ed nariin tuleegch nar USA bolon Korean companuudtai udaa daraa uulzsan tudiigui yaj songuuliin dung zasah sanaagaa nuutsaar hiij baina. Tagnuuliihan yu harj baidag yumbol
2011-10-22
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono Bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-10-21