Шинжилгээний эцсийн хариу өнөөдөр гарна
2012-06-25

Налайх дүүргийн V хорооны нутаг “Бүс нуурын хойд энгэр” гэдэг газар зусч байгаа Д-гийн хотонд боом өвчин гараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс, дүүргийн онцгой комиссын шийдвэрээр ажлын хэсэг томилон хяналтын дөрөв, ариутгалын гурав цэг ажиллуулж байгаа юм байна. Шинжилгээний эцсийн баталгаажуулах хариу өнөөдөр гарна. Ажлын хэсэгт дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 15, Цагдаагийн хэлтсээс тав, мэргэжлийн хяналтын газраас гурав, нийслэл дүүргийн мал эмнэлгээс зургаа, нийт 29 хүн, дөрвөн автомашинтайгаар ажиллаж байгаа аж.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин