Мансуурсан хүүхдүүдийг саатуулжээ
2012-06-25

Баянзүрх дүүргийн V хорооны  30 дугаар сургуулийн ар талд Орос цэргийн хашаанд  15 настай М, 13 настай А,Б,В, Е нар нь мөнгөө нийлүүлэн таван ширхэг газ худалдан авч гялгар уутанд хийж түүнийгээ үнэртэн мансуурч байгаад  цагдаагийнханд саатуулагджээ. Мансуурсан хүүхдүүд Орос Монголын хамтарсан сургуулийн сурагчид байж магадгүй аж. Хэргийг  харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст  шалгаж байна. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин