Борооны улмаас өчигдөр гурван хүүхэд амиа алджээ
2012-06-26

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын I багийн нутаг, Амгалан хошуу гэдэг газар их хэмжээний бороо орсны улмаас тогтсон усанд өчигдөр 19.30 цагийн орчим иргэн 12 настай М, есөн настай Б нар унаж, осолдсон байна.  Мөн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг, Буянт голын усанд 19.40 цагийн орчимд нэг настай Н унаж, амиа алдсан байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын VI багийн нутаг, Бөхмөрөн голын усанд энэ сарын 22-ны өдөр хоёр настай хүүхэд унаж осолдсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахмад С.Естай ахлагчтай бүлэг эрэн хайсаар байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин