Microsoft олон нийтийн сүлжээний Yammer сайтыг худалдан авлаа
2012-06-26

Microsoft компани оффисын олон нийтийн сүлжээний сайт болох Yammer-ыг 1.2 тэрбум ам.доллараар худалдан авснаа зарлалаа. Дөрвөн жилийн өмнө үүссэн энэ сайт нь таван сая хэрэглэгчтэй, компаниудын хооронд фейсбүүк шиг хэрэглэгддэг. Хоёр компаниуд гэрээ хийхээр ярилцаж байна гэсэн мэдээ байсан боловч өчигдөр л Microsoft энэ тухай баттай мэдэгдсэн юм. Yammer-ыг Форд болон бизнесийн үйлчилгээний Deloitte зэрэг алдартай компаниуд хэрэглэдэг аж. Энэхүү худалдан авалт нь програм хангамжийн бүтээгдэхүүнүүдийг илүү олонд хүртээлтэй болгоно хэмээн Microsoft найдаж байгаа юм. Өнгөрсөн жил харилцаа холбооны бизнес Skype-ийг худалдан авч, өөрийн бүтээгдэхүүн болох Office програм хангамждаа багтааснаар ашгийнх нь жаран хувьд нөлөөлсөн аж. Yammer сайт үйлчилгээгээ одоо явуулж байгаа хэлбэрээрээ үргэлжлүүлэн явуулах төлөвлөгөөтэй байна. Yammer-ын гүйцэтгэх захирал Девид Сакс хэлэхдээ “Бид дөрвөн жилийн өмнө Yammer-ыг эхлүүлэхдээ томоохон зүйлд хүрнэ гэж төлөвлөсөн. Олон нийтийн сүлжээ бидний ажиллах хэв маягийг хэрхэн өөрчлөх талаар төсөөлөл бидэнд байсан юм. Microsoft-д нэгдсэнээр бидэнд хэрэгтэй технологи, туршлага, нөөц боломж бүрдэж тэр төсөөллөө хурдан биелүүлэх болно” гэжээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин