Миланыг зорих өсвөрийн хөлбөгчид тодорлоо
2012-06-26

Манай улсад хоёр дахь жилдээ "Милан клубын өсвөрийн зуслан Улаанбаатар" төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төсөл өнгөрсөн жил анх удаа болоход шалгарсан Монголын авьяаслаг өсвөрийн дөрвөн хөлбөмбөгч Милан хотод болсон "Дэлхийн хүүхдийн зуслан"-д хамрагдсан юм. Энэ жилийн шалгаруулалт нийслэлийн төвийн зургаан дүүргийн 13 хүртэлх насны 270 хөлбөмбөгч хамрагдаж, Миланаас ирсэн алдарт хөл бөмбөгч Франко Барези, менежер Марко Шембри, дасгалжуулагч Андрей Кавичеоли, Давидэ Корти, Данило Тедолди, Алессандро Бертони, Пьерлуижи Прэтэ, Жанлука Анжелука нарт "шалгалт" өгчээ. Итали мэргэжилтнүүд эцсийн шалгаруулалтад 270 тоглогчоос 24-ийг шигшин үлдээж, дөрвөн баг болгон тоглуулж эцсийн сонголтоо хийснээс Италийн Милан зорих авьяастанаар Баянзүрх дүүргийн Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн  сурагч А.Мөнгөнтулга, Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн сургагч А.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн сурагч Ч.Мэндээ, Б.Балжинням нар шалгарчээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин