Аймгуудын баяр наадмын тов гарлаа
2012-06-27

Засгийн газарт  энэ жил Говь-Алтай аймаг долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд баяр наадмаа хийх санал өгсөн бол  Өмнөговь аймгийн наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болох аж. Мөн  Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг 9, 10-ны өдрүүдэд наадмаа хийх гэнэ. Харин  Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймаг 10, 11-ний өдрүүдэд наадамлана. Завхан, Дархан-Уул аймаг наадмаа 11, 12-нд, Дундговь аймаг 28, 29-нд зохиогдох Говийн бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган  хийхээр товложээ. Н.Бүжин    
Shuud.mn
Сонин хачин