Мөндрийн улмаас 13 гэр нуржээ
2012-06-27

Дорнод аймгийн Булган суманд уржигдар хүчтэй салхилан, мөндөр орсны улмаас 13 гэр нуржээ. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн нутгаар энэ сарын 24-25-ны өдрүүдэд хүйтэн бороо, уулаараа нойтон цас орсны улмаас Хаяа худаг гэдэг газар 1500 гаруй, Булган аймгийн Орхон сумын нутагт 269 толгой бог мал хорогдсон байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин