Гадаад харилцааны яамнаас тайлбар хийлээ
2012-6-27

Сүүлийн үед монголын олон нийтийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Монголд байгаа гадаадын ажилчдын, түүний дотор хятад ажилчдын тоо эрс нэмэгдэж, үүнд Гадаад харилцааны яам буруутай мэтээр бичиж байгааг ташаа гэж ээ. Гадаад харилцааны яам, ДТГ-ууд гадаадын иргэдэд виз олгохдоо Монгол Улсын Их Хурлаас 2010 оны  долдугаар сарын 08-ны өдөр батлагдсан Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын өнгөрөгч  2010 оны 338 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ыг чандлан мөрдөж олгож байгаа бөгөөд Монголд байгаа гадаадын иргэдийн тоо хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй гэсэн албан ёсны мэдээлэл өгчээ. Олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд гадаад харилцаа, түүний дотор иргэдтэй холбоотой асуудлаар мэдээ, мэдээлэл гаргахдаа ГХЯ-ны олон нийттэй харилцах газартай хамтран ажиллаж, мэдээний үнэн зөвийг нягталж байхыг анхааруулж байна гэв . Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин