Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа өглөө
2012-06-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатар дүүрэг буюу сонгуулийн дөрөвдүгээр хэсгийн хороонд УИХ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өглөө. Тэрбээр санал өгөх үеэр ард түмэндээ хандан “Дөрвөн жилд нэг удаа эдлэх эрхээ эдэллээ. Монголчууд маань сонголт хийж байна" хэмээлээ. Мөн "Иргэд маань эх орныхоо төлөө сонгуульдаа идэвхтэй оролцоно гэж итгэж байна” гэлээ. Харин яг одоо УИХ-ын дарга Д.Дэмбэрэл саналаа өгч байна. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин