“+ZOOM” хөтөлбөр эхэлнэ
2011-10-21

Мэдээллийн сайтуудын ассоциаци “+ZOOM” нэртэй хөтөлбөр эхлүүлж байна. хуулиар хориглоогүй боловч иргэдэд хаалттай байдаг, тэр бүр олны хүртээл болж чаддаггүй мэдээллүүдийг албаны эх сурвалжаас авч тус ассоциацийн гишүүн болох www.Shuud.mn, News.mn Olloo.mn, 24tsag.mn, Topmedee.mn, Chuhal.mn сайтуудаар байнга мэдээлж байх юм. Энэхүү хөтөлбөрийн эхлэл болгож Мэдээллийн сайтуудын ассоциаци Сангийн яамтай хамтран Монгол улсад зарлагдаж буй бүх тендерийн урилга болон тендертэй холбоотой бусад мэдээ мэдээллүүдийг дээрх сайтуудаар дамжуулан олон нийтэд хүргэхээр боллоо. Уншигч та бүхэнд хэзээ, хаана, ямар тендер зарлагдаж байгааг цогцоор нь нэг дороос цаг алдалгүй шуурхай мэдэх боломжийг ассоциацийн гишүүн сайтууд олгож байна. Хөтөлбөрийн дараагийн ажил нь Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлэх Газрын зөвшөөөрлийн мэдээллүүд байх юм.
Shuud.mn
Сонин хачин