Сансарын онгоц зохион бүтээжээ
2011-10-21

Британийн иргэн анхны сансрын онгоц бүтээлээ Британичууд анхны сансрын онгоц бүтээлээ. Сансарт нисэхийг хүссэн хүн сансрын пуужин гэлтгүй 200 мянган доллар төлөөд л 2013 онд сансарт хөөрч болох нь .    Сониуч этгээд, алдартай зохион бүтээгч Британийн иргэн Ричард Брансон “Вөржин Галактик Гэйтвей Тү Спэйс” нэртэй анхны сансрын онгоц бүтээснээ зарлаж байна. Тэрбээр “Би мөрөөдөлдөө хүрч сансар огторгуйд нисэхэд тун ойрхон байна. Сансарт нисэх онгоцоо бүтээсэн. Сансрын эх хөлгөө ч бүтээсэн. Бэлтгэл сайн хангадсан. Одоо бүх туршилтууд нь явагдаж байна. Сансарт нисэхэд ойртоод байна” хэмээжээ. Татвар төлөгчдийн мөнгө болох 209 сая доллараар санхүүжүүлсэн хөтөлбөрийн дагуу Нью-Мексико мужид байдаг сансар судлалын лабораториос Вайтнайт-2, Спэйсшип хоёр гэсэн сансрын хөлгийг хөөргөж туршаад байна. Ричард Брансон шинэээр бүтээсэн сансрын хөлгүүддээ сэтгэл хангалуун байна. Туршилт амжилттай болбол 2013 он гэхэд анхны зорчигчдоо хөөргөх юм байна. Түүний ярьж байгаагаар 450 гаруй зорчигчийн билетийг ширхэг тус бүрийг нь 200 мянган ам. доллараар үнэлж худалдаад байгаа юм байна.  Сансарт нисэхийг хүссэн хүн 200-хан мянган ам.доллар төлөөд л мөрөөдлөө биелүүлэх цаг айсуй. Н.ЭДДИ
Shuud.mn
Сонин хачин