Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс сэрэмжлүүлэг тараав
2011-10-21

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2011 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 10/386 дугаар тушаалын дагуу гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг “УБЦТС” ХК болон “Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв”-н 60 гаруй ажилтан, албан хаагчдын дунд зохион байгууллаа. Энэхүү сургалт, дадлагыг дүүргийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, тэргүүн дэслэгч Ж.Хүдэрчулуун, гал түймрийн хяналтын туслах байцаагч дээд түрүүч Т.Цогбадрах нар удирдан явууллаа. Сургалтын үеэр галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, объектын болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлэл өгч, санамж сэрэмжлүүлэг тараажээ. Тус сургалтыг аж ахуйн нэгж байгууллагуудад явуулснаар алба хаагчид болон иргэд гал түймрийн аюул, хор хөнөөлийн тухай мэдээлэл авч, гамшиг осол тохиолдсон үед ажлын байр, анги, танхимаа хэрхэн орхин гарах, анхан шатны багаж хэрэгсэл ашиглан өөрсдийгөө болон бусдыг яаж аврах талаар ойлголттой болох чухал ач холбогдолтой.
Shuud.mn
Сонин хачин