Гараар санал тоолох хэрэгтэй гэв
2012-06-29

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, МҮАН-ын дэд дарга Н.Батцэрэг, өмгөөлөгч О.Баасанхүү нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Автомат машинаар тоолсон саналын тооллогод итгэхгүй байна. Тиймээс саналын хуудсыг битүүмжилж бүх хэсгийн хороодод гар аргаар тооллого хийх хэрэгтэй. Тиймээс энэхүү шаардлагаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байгаа аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин