Зэсийн ханш өслөө
2012-06-29

Евро бүсийн орнууд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ажиллагааг түргэтгэх бодлого барьж байгаагаас үүдэн зэсийн үнэ энэ долоо хоногийнхоо ханшийн дээд төвшинд хүрчээ. Европын төв банкнаас зээлийн хүүгээ энэ долоо хоногт бууруулж магадгүй байгаа юм. АНУ-д автомашин болон бусад  удаан эдэлгээний ахуйн барааны захиалга сүүлийн гурван сарын дүнгээр анх удаа нэмэгдсэн байна. Өчигдөр Нью-Йоркийн “Comex” биржид ирэх сард нийлүүлэх зэсийн үнэ 1.1 хувиар өслөө. Мөн Лондоны металлын биржид есдүгээр сард нийлүүлэх таваарын үнэ 0.3 хувиар дээшлэн, тонн нь 7429.75 ам.доллартай тэнцлээ. Б.Гоомарал
Shuud.mn
Сонин хачин