Борооны ус зайлуулах шугамын ажил 90 хувьтай байна
2012-06-29

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 21 дүгээр хороолол, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол доторх автозамын борооны ус зайлуулах шугамын сэргээн засварлах ажил дууссан байна. Үүнээс гадна үерийн усны түвшин ихсэх магадлалтай гэх Баянзүрх дүүргийн 13, 14, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонуудын зам доогуурх үерийн хамгаалалтын сувгийг засч цэвэрлэжээ. Нийслэлийн төсвөөс 2010 онд 16 байршилд үерийн хамгаалалтын барилга, ус хөрс зайлуулах шугамыг шинээр барих, сэргээн засварлахаар болсон билээ. Эдгээрээс нэн тэргүүнд үерийн хамгаалалтын гурван барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах нэг шугам сүлжээ, борооны ус зайлуулах зургаан шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд өдгөө 90 хувьтай байгаа аж. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин