Гайхамшигт түүхийг бүтээх эзэд
2012-07-02

Дэлхийн отгон аварга, Европын отгон аварга сүүлий жилүүдэд хөлбөмбөгийн ертөнцөд гайхамшгийг бүтээж буй шигшээ баг бол яах аргагүй Испаничууд. Хэрэвзээ -Ялагдашгүй Армада хэмээх гайхамшигт Испанийн шигшээ энэ удаад түрүүлвэл 2008 оны Тивийн аварга, 2010 оны Дэлхийн аварга, Тивийн  аварга гэсэн 3 том тэмцээнд дараалан түрүүлсэн анхны тохиолдол болно. - Испаничууд 1964, 1984, 2008 болон 2012 онуудад шигшээ шалгараад байгаа бөгөөд 1964 болон 2008 онд түрүүлж байсан. Харин одоо 3 дахь түрүүгээ авахын төлөө тоглоно. - Дель Боскегын залуучууд 19 тоглолт дараалан хожигдоогүй байгаа бөгөөд хожил авсан сүүлийн 9 тоглолтондоо гоол алдаагүй. -Хоорондоо нийт 30 удаа таарч тоглохдоо 12 тэнцэж Итали 10 удаа, Испани 8 удаа хожиж байв. Гэх мэтээр түүх өгүүлбэл барагдашгүй. Ямартай ч бидний өмнө гайхамшигтай тоглолт хүлээж байна. Бразилд зохиогдох ДАШТ-д бидний Монголчуудын дэмжиж буй энэ хэдэн шигшээ бг дахиад л үзүүр түрүү хагас шигшээд үлдэх болно гээд бодохоор Европын аварга үнэхээр гайхалтай. Ялангуяа Испанийн шигшээ буюу "Ялагдашгүй Армада" гайхалтай ажгуу. -
Shuud.mn
Сонин хачин