Үндсэн хуулийн цэцийн 20 жилийн ой тохиож байна
2012-07-02

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 20 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ. Энэхүү ойг энэ сарын 1-3-ны хооронд ойн арга хэмжээ болж байгаа бөгөөд тус арга хэмжээнд оролцохоор хамтын харилцаа бүхий гадаадын хэд хэдэн улс, орны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Маргааш тус ойд зориулсан “Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Уг хуралд Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэд болон БНСУ, БНТУ, ХБНГУ, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүгч, төлөөлөгчид илтгэл тавин хэлэлцүүлэх юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин