Э.Бат-Үүл: Ингэх байсан юм бол Ардын нам яах гэж хоёр хуваагдсан юм
2012-07-02

-Б.БААБАР: ЭНЭ БОЛ АРДЫН НАМЫН АРАНШИН-

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл,  нийтлэлч Баабар нартай хөөрөлдлөө. -НИТХ-ын сонгуульд АН үнэмлэхүй ялалт байгууллаа. Юуны өм­нө баяр хүргэе. Э.Бат-Үүл: -Баярла­лаа. -Тэгэхээр НИХ-ын төлөөлөгчийн бүрэн эр­хийг баталгаажуу­ла­хаас ажил эхлэх байх. Ойролцоогоор энэ ху­гацаа хэзээ бол? Э.Бат-Үүл: -Одоо НИТХ-ын шинэ бүрэл­дэхүүн бүрэн эрхээ батал­гаажуулна. Хурлаа хийнэ. Тэндээс хэн Засаг дарга болохоо шийднэ дээ. Өм­нө нь болж бай­гаагүй жишгээр энэ хурал явах байх. Яагаад гэвэл өнөөг хүртэл УИХ, НИТХ, орон нутгийн сонгууль тусдаа бол­дог байлаа. Намар НИТХ-ын сонгууль боло­ход шинэ Ерөнхий сайд томилогд­чихсон байдаг байв. Харин одоо өөр. Ерөнхий сайд томилог­дож байж, нийслэлийн Засаг даргыг батлам­жил­на. Тэгэхээр засаг эмхлэг­дэхээс хотын Засаг дар­гын бүрэн эрхээ авах ху­га­цаа хамаарах гээд бай­на. Үнэндээ энэ удаа­гийн сонгуулд ард түмэн аль ч намд олон­хийн са­нал өгсөнгүй. УИХ-аар Зас­гийн газрыг байгуулах ажил ээдрээтэй болно. Тиймээс энэ хугацааг тааж хэлэх боломж одоо­гоор алга. -Ардчилсан намаас НИТХ-д нэр дэвшсэн хэн ч танихгүй залуу­чуудыг Э.Бат-Үүл баа­тар гаргаад ирлээ гэх хүмүүс олон байна л даа... Э.Бат-Үүл: -АН НИТХ-ын сон­гуульд орол­цох­доо л хэ­рэв олонхи бол­бол Засаг даргаар хэ­ний­гээ тавих вэ гэдгээ тодорхой бол­го­сон бай­сан. Түүнийгээ нийтэд зарласан нь давуу тал юм. Дэлхийн ард­чил­сан орнууд ийм жишгээр явдаг. Харин манайд энэ сонгуулиас өмнө  намууд сонгуульд орохдоо  ли­дерээ нэрлэдэг. Б.Баабар:Францад социалистууд ноёрхож байхад Ж.Ширак  үргэлж Парисын дарга байсан байхгүй юу. Тэр үед ма­най хотыг хэн тэргүүлэх юм бэ гээд тусдаа санал хураахад Ширак гарч ир­дэг. Ганцаараа Парист ноёрхсоор байсан.  Сүүл­дээ тэр хүн Францын Ерөн­хийлөгч боллоо. Э.Бат-Үүл: Нийс­лэ­лийн одоогийн удирд­лагын үйл ажиллагаанд иргэд итгэл алдчихсан байлаа. Тэр нь сон­гуу­лийн үр дүнд нөлөөлс­нийг хэлэх хэрэгтэй. -Гэвч Ардын нам бо­лон бусад улс төрийн хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөө­рөхгүй гээд үзээд байх юм... Э.Бат-Үүл: -1990 оноос хойш АН сонгуульд хоёр ч удаа ялагдаж бай­сан. Үнэндээ  тэр сонгуу­лиудад олон­хийн 50 гаруй хувь нь манай намын төлөө са­нал өгсөн ч дээд тал нь дөрөв, эсвэл хоёр суудал хуваарилж байлаа шүү дээ. Б.Баабар: 2000 онд 49.9 хувийн санал авсан байхгүй юу. Тэгсэн мөр­төө УИХ-д ганцхан суу­дал авч байлаа. Тэгэхэд би юу ч хэлж байгаагүй. Э.Бат-Үүл: Бид юу ч ярьдаггүй байсан. Яагаад гэвэл хууль ёсны сонгуу­лийн үр дүнг хүлээн зөв­шөөрдөг байсан байхгүй юу. Гэтэл Ардын нам 2004 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөв­шөө­рөх­гүй гэсэн. Өнгөрсөн цаг үед сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэ­сэн хариуцлагагүй яриаг зөвхөн Ардын нам гар­гадаг. Б.Баабар: Жишээ нь Ардын нам одоо болтол 2009 оны Ерөн­хий­лөг­чийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж яриад гүйгээд байна. Энэ бол Ардын намын араншин байхгүй юу. Хэдийгээр сонгууль луйвар булхай­тай болсон ч Ардчилсан нам хэзээ ч хүлээн зөв­шөө­рөхгүй гэж хэлж бай­сан тохиолдол байхгүй. Э.Бат-Үүл: Ингэх бай­сан юм бол Ардын нам яах гэж хоёр хуваагдсан юм. Үүнээсээ болоод л ялагдлаа шүү дээ. -Хувьсгалт нам ха­маг саналыг нь хуваа­чих­сан байна лээ... Э.Бат-Үүл: -Тийм. Сон­гуулийн хуулийг ши­нэчилье гэхэд ажлын хэ­сэгт нь Ардын намынхан бүгдээрээ л байсан. УИХ-д тэд олонхи байсан. Сон­гуулийн ши­нэчилсэн хуу­лийг тэд олонхиороо ба­тал­сан шүү дээ. Энэ сон­гуулиар тэд Засгийн га­зар­тайгаа хамт орлоо. Тэгээд ялагд­чихлаа. Одоо хэн гомдож, юу яриад байгаа юм. Өөрс­дөө сон­гуульд ха­риуц­лагагүй ор­чи­хоод юу ярих гээд бай­гаа юм. Жи­шээ нь сон­гуу­лиар явуул­сан суртал­чил­гааг нь хар л даа. Б.Баабар: Мони­то­рингийн судалгаагаар энэ сонгуулиар явсан Ар­дын намын сурталчилгаа илэрхий давамгай бол­сон. Цагаар нь бодоод үзье. Э.Бат-Үүл: Маш болхи сурталчилгаа явуул­сан. Б.Баабар: Бод доо. 26-ны орой сурталчилгаа хаах гэж байхад бүх теле­визээр зөвхөн С.Батболд л ярьсан шүү дээ. Сур­тал­чилгаа хаах эрхийг өөр хэнд ч өгөөгүй, өөрсдөө авсан. Э.Бат-Үүл: Ийм байж бусдад буруугаа тохоод сууж болох уу. Б.Баабар: Хүмүүс өөрч­лөлтийг хүсээд бай­на. Энэ өөрчлөлт нь АН мөн үү, биш үү гэдгийг би хэлж чадахгүй. Ямар ч байсан ард түмэн Ардын намаас залхчихаад бай­на. Тийм учраас тэд Улаан­баатар хотод нэг ч суудал авч чадсангүй шүү дээ. Э.Бат-Үүл: Сонгуу­лийн өмнөх судалгаагаар  Ардын нам, Хувьсгалт намынхны авсан са­на­лыг нийлүүлээд ч манай авсан саналыг гүйцэхгүй байсан. Харамсалтай нь сонгогчдын 15 гаруй хувь нь сонгуульд ороогүй. Б.Баабар: АН-ыг дэм­жиж байсан хүмүүс нь шүү дээ. Э.Бат-Үүл:  Судал­гаа­гаар энэ удаагийн сон­гуульд сонгогчдын 85 хувь нь оролцож, саналаа өгнө гэсэн дүн гарч бай­сан юм. Гэтэл 15 хувь нь саналаа өгөөгүй. -Ер нь бол сонгууль зохион байгуулсан тө­рийн албан хаагчдын дийлэнх нь МАН-ын уг­шилтай хүмүүс. Өөрс­дөө сонгуульд зохион байгуулчихаад түү­ний­хээ үр дүнг хүлээн зөв­шөөрч чадахгүй юм? Э.Бат-Үүл:-Сон­гуу­лийн ерөнхий хорооны даргаас эхлээд бүгдээрээ Ардын намаас угшилтай. Тиймээс Ар­дын нам гом­дол мэдүү­лэх эрхгүй. Ар­дын нам УИХ-д олонхи байлаа. Засгийн газар нь тэднийх байсан. Сон­гууль зохион байгуулсан хү­мүүс нь энэ намын уг­шил­тай хүмүүс шүү дээ. Тэгээд одоо юу ярих гээд байгаа юм. Энэ удаагийн сонгууль сон­гогч­дын са­на­лыг маши­наар тоол­лоо шүү дээ. -Тэр нь эргэлзээтэй байна. Гараар тоолно гээд Ардын намынхан дайраад байна л даа? Э.Бат-Үүл: -Тэгж яривал шалгаж болно шүү дээ. Б.Баабар: Сонгуу­лийн энэ дүн шинжлэх ухааны үндэслэлээр аль хэдийнэ илэрхий бол­чих­сон байсан юм. Э.Бат-Үүл: Харин ч бид сонгогчдынхоо 15 хувийг алдчихаад байна шүү. Б.Баабар: Америкт сургууль төгссөн социо­ло­гийн нарийн мэргэж­лийн залуусыг би ажил­луулсан. Тэдний хийсэн судалгаагаар гарсан дүнд тулгуурлаж их зөв прогнозыг сонгуулийг өмнө гаргасан юм. Түү­нээс биш би мэргэлээгүй. Э.Бат-Үүл: Сонгуульд АН ялахыг Баабар урь­даас мэдэж байжээ гээд одоо баалаад унана шүү дээ. Б.Баабар: АНУ, Ев­ропт юм уу Японд судал­гаа хийхэд эцсийн үр дүн­гээс нэг л хувийн зөрүү гардаг байхгүй юу. Мон­голд энэ технологи орж ирээд байна шүү дээ. Ма­най залуусын хийсэн су­далгааны үр дүнгийн ал­дааны зөрүү таван хувь байх болов уу гэж би бодож байсан. Тэгтэл түү­нээс бага гарсан шүү дээ. Сонгууль болохоос хэд­хэн хоногийн өмнө хэд хэдэн том өөрчлөлт гар­сан л даа. Судалгаагаар манай Өвөрхангайн хоёр гарчихаар байсан. Гэтэл тэнд нэг урвагч гарч ирээд скандал үүсгэсэн. Мөн О.Содбилэг гэдэг хүн га­рахгүйгээр байсан. Тэгсэн Эрдэнэтийн уулзалт дээр С.Батболд руу дайраад хүмүүсийн дургүйг хүргэ­сэн. Түүний хүчээр О.Содбилэг, Л.Цог гараад ирлээ. Дорнодод Н.Ном­тойбаяр гэдэг хүн гара­хааргүй байсан юм. Сон­гуулийн өмнөхөн түүнийг хүүхэн хүчиндсэн гэдэг яриа үүсгээд гаргаад ирж байгаа байхгүй юу. Энэ бол судалгаа хийсний дараа гарсан өөрчлөл­түүд учраас прогнозоос зөрсөн. Үүнээс бусад нь сонгуулийн өмнөх судал­гаатай таарч байгаа. -АН дангаараа Зас­гийн газар байгуулж ча­дахгүй болчихлоо. Тэ­гэхээр одоо аль намтай нь эвсэх вэ гэдэг асуулт гарч байна. Таныхаар МАН, МАХН-ын алинтай нь эвсэх бол? Б.Баабар: -Эвсэхээс өөр яах юм. Э.Бат-Үүл: Ард түмэн эвс гэдэг санал өгчихлөө. Б.Баабар: Манай гол холбоотой Иргэний зо­риг, ногоон нам УИХ-д нэг л суудал авчихлаа. Гур­ван бие даагчийн хоёр нь МАХН-д орно гэдгээ хэл­чихлээ. Тэгэхээр АН ИЗНН-тай эвсэнэ эсвэл бие даагчдыг авч Засгийн газар байгуулна гэсэн ойлголт байхгүй болчих­лоо. Сонгуулийн өмнөх прогноз дээр би хэлсэн шүү дээ. МАХН гэсэн нэ­рээр яваад байгаа боловч, гишүүдийг аваад үзвэл дандаа АН-ын цусан төр­лийнхөн байна гэж. Одоо­­гийн байдлаар МАХН хоёр бие даагчийг аваад УИХ-д нийтдээ 12 суудалтай бол­чихоод бай­на. Тэдний арав нь АН-ын угшилтай хүмүүс байна лээ. Тэгээд өөрөө бод доо. -Э.Бат-Үүл гишүүний хувьд мэдээж хотын Засаг дарга болох нь ойлгомжтой боллоо. Ажлаа юунаас эхлэх гэж байна вэ? Э.Бат-Үүл: -Хамгийн түрүүнд гур­ван ажлыг хийх ёстой. Гэр хо­роол­лын хашааны газрыг ир­гэ­­дэд өмчлүүлж, гэр­чил­гээг нь өгнө. Газ­рын най­маачдын хууль бусаар авсан  газрыг иргэдэд тараана. Дараа нь газар өгдөг, авдаг асууд­лыг иргэд шийддэг болох ёс­той. Энэ бол газрын алба, дарга нарын шийддэг зүйл биш. Яармагт хэн нэгэн барилга барих гэж байгаа бол зөвхөн оршин суугч­даас зөвшөөрөл авдаг болно. Жишээ нь 40 мян­гатад байшин барих гэж байгаа бол иргэдээс нь асууна. Түүнээс биш хэн ч дураараа авирлах ёс­гүй. Гурав дахь том ажил бол хувьчлагдсан ха­шаа­ны газар руугаа инже­нерийн шугам татна. Энэ өвөл Улаан­баатар хотыг утаагүй бол­го­хын төлөө хамаг чад­лаараа зүтгэнэ. Ингээд газраар нь барь­цаалж, иргэдэд амины орон сууц барих мөнгийг нь зээлээр олгох ажлыг эхлүүлнэ. Моргейжийн зээлийн зарч­­мыг зөв тог­тоох ёс­той. Энэ зээлийг авахын тулд иргэд бай­шин барих газартай байх ёстой. Аж­лаа эхлүү­лэ­хийн өмнө гэр хороол­лын­хонтойгоо уулзаж, ажлаа ярина даа. -Хотын захиргааг гэр хороолол руу хэзээ нүүлгэх вэ? Э.Бат-Үүл: -Нүүлгэх газраа тов­лож байна. -Компаниудын газрыг хурааж иргэдэд өгнө гэснээс болоод хүмүүс зарим компа­нийн эзэмшлийн газар руу дайраад эхэлсэн ч сураг байх юм... Э.Бат-Үүл: -Энэ ажлыг тийм бу­жигнаан болгохгүй. Хууль бусаар авсан газрыг ху­рааж иргэдэд тэгш шу­даргаар хуваарилна. Б.Баабар: Хууль бус, хулгайн замаар авсан газрыг тараах гэж байгаа шүү дээ. Түүнээс биш хуулийн дагуу авсан хү­ний өмчийн газрыг бу­лаах юм биш. Энэ хүн чинь хүний өмч хураадаг феодал биш шүү дээ. Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Shuud.mn
Сонин хачин