Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарлаа
2012-07-02

Мексикийн сонгуулийн урьдчилсан дүн гарч, ялагч бараг тодроод байна. Өнгөрсөн зууны туршид засгийн эрхэнд байсан гэж хэлж болохоор Хувьсалт намын нэр дэвшигч Энрике Пенья Ньето 38 хувийн саналтай буюу өрсөлдөгчөөсөө даруй долоон хувиар илүү явж байгаа юм. Сонгуулийн компанит ажил эдийн засаг болон мансууруулах бодисны эсрэг зарлах арга хэмжээний тухай голчлон төвлөрсөн билээ. Хар тамхины бүлэглэлийн дээрэмчид бослого гаргахаас сэргийлэн олон цагдаа нар сонгуулийн үеэр ажиллаж байлаа. Олон жил төр барьсан тус нам ялалтаа тэмдэглэн, ард түмэндээ дахин боломж олгосонд талархах үеэрээ илүү шинэлэг, орчин үедээ тохирсон, шүүмжлэлд нээлттэй ажиллахаа амласан байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин