Соёлын ордныг театр болгох шийдвэр цуцлагджээ
2011-10-22

Нийслэлийн Засаг даргын тушаалаар   Хан-Уул дүүргийн Соёл урлагийн  ордны статусыг өөрчилж нийслэлийн Хүүхэд залуучуудын театр болгох шийдвэр гараад байсан юм. Дээрх шийдвэрийн дагуу  тус ордоны статус өөрчлөгдсөн бол тэнд   ажилладаг  20 орчим  хүн ажлын байргүй  болж,  нутаг дэвсгэрийнхээ хүүхэд залуусын дунд хөгжим, бүжгийн  дугуйлан хичээллүүлэх боломжгүй болох байсан аж. Гэвч энэхүү асуудлыг нийслэлийн   Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар  авч хэлэлцэн   Соёл урлагийн ордонг  “Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Театр “ болгох  шийдвэрээ цуцалжээ.  Энэхүү шийдвэр цуцлагдснаар 75 жилийн түүхтэй Соёл урлагийн ордон бууриндаа үлдэж тус дүүргийн олон арван хүүхэд залуусын соёлын хүмүүжилд хувь нэмэр оруулсан ухаалаг шийдвэр боллоо гэж дүүргийн иргэд үзэж байна. Н.Түвшин    
Shuud.mn
Сонин хачин