Хүндэтгэлийн арга хэмжээ болов
2012-07-03

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Үндэсний их баяр наадам, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болон тус Ерөнхий консулын газар Сан Франциксо хотод үйл ажиллагаагаа эхлүүлсэнтэй холбогдуулан хүндэтгэлийн арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Төрийн департаментийн Сан Франциско дахь гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудыг хариуцсан бүсийн захирал Патрисиа Г.Хаес, Азийн сангийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сузанне Сискел, Сан Франциско хотын Захирагчийн Тамгын газрын удирдах ажилтнууд, мөн тус хот дахь бусад улсын консулын байгууллагуудын төлөөлөгчид, Бектел зэрэг хувийн хэвшлийн компаниуд  болон тус хотод оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл оролцжээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр үг хэлсэн байна. Арга хэмжээний үеэр урлагийн тоглолт болжээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин