АНУ Пакистанд хангамж нийлүүлнэ
2012-07-04

АНУ-ын Төрийн департамент өчигдөр хийсэн мэдэгдэлдээ өнгөрсөн арваннэгдүгээр сард Пакистаны 24 цэргийг НАТО-гийн агаарын дайралтын үеэр хөнөөсөндөө хүлцэл өчлөө. Мөн Пакистан, Афганистанд Америкийн хангамжийн шугам нээх болсныг зарласан юм. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Пакистаны Гадаад хэргийн  сайд Хина Раббани Хартай утсаар хийсэн ярилцлагадаа нас барагсдын төлөө эмгэнэл илэрхийлсэн байна. Тус хэрэг явдал нь харилцаа муутай хоёр орныг харилцааг улам муутгасан бөгөөд АНУ болон холбоотнуудыг нь Афганистан руу хангамж явуулахаас өөр аргагүй болгосон юм. Энэ нь АНУ-ын талаас амиа алдагсдын төлөө албан ёсоор уучлал гуйж байгаа анхны удаа бөгөөд ийм шийдвэрт хүрэх гэж Обамагийн засгийн газарт маш их хэлэлцсэн байна. Мөн долоон сар хангамжгүй байсан Пакистаны тал уучлал гуйхыг шаардаж байжээ. Пакистаны иргэдийн болон цэргийн удирдагчид НАТО-гийн хангамжийн шугамыг дахин нээх эсэхийг мөн өчигдөр орой хэлэлцсэн байна. НАТО-гийн хүнс, хангамж авч ирэх эхний машинууд лхагва гаригт хилээр гарах аж. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин