Шүүхийн шийдвэрийн цахим сан нээгдлээ
2012-07-04

Шүүхийн шийдвэрийн цахим сан shuukh.mn өнөөдрөөс эхлэн нээгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар дэмжсэн “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор энэхүү цахим санг нээжээ. Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах, шүүгч, эрдэмтэн, багш, судлаач, шинжээч, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилготой юм. Уг цахим санд 2011 оноос хойшхи нийт анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх, цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол байрлах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой аж. Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин
Zov sanagdaj baina. Shuukh yamar undesleleer yaj margaan shiidseniig olj bolno. Demjij baina. Erkh zuit tor baiguulakh gej baigaa bol ene ajliig hamgiin negdugeert hiikh yostoi baisan yum. MAN namiinkhan oorsdoo l bayajaad baikhiin orond AN namiinkhnaas sanaa avaach ee, muu yumandaa l MAN sain yum aa
2012-07-04