Т.Ганди: Ядуу өрхийн хүүхдэд 5000, том хүнд 10 мянган төгрөгийг халамж төрөөс олгоно
2012-07-04

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ сараас хэрэгжиж эхлэх нийгмийн халамжийн үйлчилгээний талаар хэлэлцсэн юм. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандигаас тодрууллаа. -Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар удахгүй хэрэгжих нийгмийн халамжийн үйлчилгээний талаар хэлэлцсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Нийгмийн хамгааллын шинэ үйлчилгээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд Хүний хөгжил сангийн тухай хууль амжилттай хэрэгжиж, үүргээ гүйцэтгэлээ. Одоо Хүний хөгжил сангийн мөнгөний олголт дуусгавар болж буй тул нийгмийн халамжийг ямар хэлбэрээр олгох асуудлыг ярих зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Манай яаманд ирсэн мэдээгээр 130 гаруй мянган өрх орлого багатай нэн ядуу хэсэгт хамаарагддаг. Эдгээр ядуу өрх иргэнийг төрөөс халамжилсан шинэ бодлогийг өнөөдөр Засгийн газрын хурлаас баталлаа. Энэ хүрээнд ядуу өрхийн хүүхэд бүрт 5000 төгрөг, том хүнд 10 мянган төгрөг, мөн хүнсний хоол тэжээлийн нэмэлтийн талон олгоно. Эдгээр нь Хүний хөгжил сангаас олгогдож байсан 21 мянган төгрөгтэй дүйцэхүүц дэмжлэгийг нийт ядуу өрхийн 80 хувьд олгогдоно гэж үзэж байна. -Ядуу өрх гэдгийг хэрхэн тодорхойлж байгаа вэ? -Энэ халамжаас үүдэн ядуу өрх болох өрсөлдөөн болно гэж үзэхгүй байна. Орлогогүй иргэн, өрх гэдгийг олон улсын санхүүгийн байгууллагтай хамтран түүвэр судалгааны аргаар гаргасан. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай, бүтэн өнчин, нас биед хүрээгүй гэх мэт хөдөлмөр эрхлэх бодит боломжгүй иргэдийг сонгон авч энэ мэдээллийн санг бүрдүүлсэн. Цаашдаа төсвийн тодотголд нэмэлт эх үүсвэрийг бий болгож өгснөөр үлдсэн 20-30 мянган өрхийг хамруулах боломж бүрдэнэ. Тиймээс ядуу өрх, иргэний нийгмийн халамжийн үйлчилгээ тасралтгүй явах бодит боломж бүрдэх юм. -Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран гаргах журмууд нь батлагдсан уу? -31 тэрбум төгрөг үүнд төсөвлөгдсөн. Халамжийн шинэчлэлийн хуулийн дагуу Халамжийн сангаас тодорхой хэмжээгээр зарцуулагдаад явах боломжтой. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээллийн санг байгуулахад тодорхой хэмжээний техникийн үйл ажиллагааны зардлыг гаргах ажлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Нэмэлт эх үүсвэр 2.2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдэх нь зүйтэй гэж үзсэн. -Шинэ Засгийн газар байгуулагдах гэж буйтай холбоотойгоор яамдын ажлыг өнөөдрийн хурлаар дүгнэсэн гэсэн. Засгийн газар өөрсдийн ажлаа хэрхэн дүгнэсэн бэ? -Өнөөдөр Засгийн газар яамдын үйл ажиллагаанд хийсэн мониторинг, дүн шинжилгээний дүн гарсан. Энэ үнэлгээгээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нэгдүгээр байранд орсон. Хүний хөгжил сангийн үйл ажиллагаа, халамжийн шинэчлэлийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг жил бүр зарлаж, яам, тамгын газраараа маш шаргуу ажилласны үр дүн гэж бодож байна. Үүний үр дүнд ядуурлын хувь хэмжээ 10-аад хувиар буурсан гэж үзэж байгаа. Дээрээс нь ажлын байр 84 мянгаар нэмэгдэж, халамжийн шинэчлэлийг тодорхой хэмжээнд эхлүүлж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын эрх зүйн актиудыг шинэчилсэн.  Энэ бүхний үр дүн гэж бодож байгаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, амжилттай ажилласандаа баяртай байна. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
батаа:
Зоригийн хэргийн талаар маш сонирхолтой мэдээ байна. Манайхаан орж сонирхоорой. Үнэн байж магадгүй л юм байна!!! www.mojgorhuu.wordpress.com
2012-10-01
Hugatsaa ni duussan Zasgiin Gazar eldev shou hiihee bolio.
2012-07-05
Demii mongo taraahaa bolimoor yumaa, yamar ch utga uchir alga. Hogoo tuugeed orchnoo tsewerlechih tegwel mongo ogno gemeer yum, odoo bugd yaduu bolj huuheddee mongo awah gej zutgene, ineedtei yum.
2012-07-04
AAA:
UUNIIHEE OROND AJLIIN BAIR GARGAJ OGOOJEE...ER N TEGEED YADUURUULSAN HARIUTSLAGIIG ENE 2 NAM HULEEH HEREGTEI..BID INDIAN NARIIN HUVI TAVILANTAI ADIL BAIJ BOLOHGUI SH DEE..TORD GARJ BAIGAA LUIVARJINGUUD ARD OLNIIG YADUU,BOLOVSROL MUUTAI BAILGAH DURTAI YUM SHIG BAIGAA YUM AA..UNEHEER TAHIT DUTUU,TEJEEH HUNGUI TIIM HUMUUST OGOH N ZOV L DOO..EZNEE ZOV OLOH HEREGTEI SH DEE..
2012-07-04
havtgairsan halamjaa boliochee MAN dandaa iim bodlogo barij bdag baliar novshnuud shuu odoo ard tumen gegeereed irheer ta songohoo bolij bgaag harj bna uu
2012-07-04
teneguud:
монгол улсын төрийн бодлого зөвхөн ядуу хүмүүстээ зориулагдчихсан. мөнгө тараагаад л байдаг амьдрал нь мэдээж дээшлэхгүй. нийгмийн дундаж давхаргадаа анхаарсан бодлого байхгүй. ядуусыг мөнгөөр угжаад яаж амьдрал нь сайжрах вэ харин ч дордоно. Аливаа орон ядуусаа мөнгөөр угжихын оронд дундаж давхаргаа тэлэх бодлого барьдаг байтал манайх гэж хамгийн тэнэг нь байх юмдаа
2012-07-04
ern zaaval yaduu gj yalgalgui huuhed burtl mungu ogoldoo tom humuusn bol oorsdoo ajil hodolmor hiigeed boliishdee yaduu bayn gj yalgadag ene sonin uildelee blimoor yum zovhon huuhed burt gj olgoochee
2012-07-04
Наад заваан халамжийн асуудлаа болиочээ, тэрний оронд ажиллах, сурах боломжийг нь дэмжиж орлоготой болгоочээ
2012-07-04
ogvol adilhan og bid ch avah huseltei zaaval olon hooson bolgoj baij ogoh geed baigaa yumuu
2012-07-04
AAA:
UUNIIHEE OROND AJLIIN BAIR GARGAJ OGOOJEE...ER N TEGEED YADUURUULSAN HARIUTSLAGIIG ENE 2 NAM HULEEH HEREGTEI..BID INDIAN NARIIN HUVI TAVILANTAI ADIL BAIJ BOLOHGUI SH DEE..TORD GARJ BAIGAA LUIVARJINGUUD ARD OLNIIG YADUU,BOLOVSROL MUUTAI BAILGAH DURTAI YUM SHIG BAIGAA YUM AA..UNEHEER TAHIT DUTUU,TEJEEH HUNGUI TIIM HUMUUST OGOH N ZOV L DOO..EZNEE ZOV OLOH HEREGTEI SH DEE..
зүгээр байхад л мөнгө өгдөг энэ тэнэг сэтгэлгээнээсээ салаач ээ, хөлсөө дуслуулан ажиллаж байснаас ядуу гээд хэвтэж байсан нь дээр ч юм шиг болоод байх юм, энэ хавтгай халамжийн бодлого чинь яваандаа монгол улсыг үгүй хийнэ шүү дэ, арай дэндүү юмаа,
2012-07-04
bugdede ni adil ogooch yduu baih estoi yumuu jiriin onoo margaashaa bolgood yavdag ni yah boloj bainaaa manaihaan demjeereeee
2012-07-04
Тэгээд жирийн амьдралын төлөө зүтгэж байгаа энгийн ажилчдын хүүхдүүд орхигдох юм уу сайд аа?
2012-07-04