Баярын арга хэмжээ боллоо
2012-07-04

 Энэ жил Монгол улсад шинэ үеийн тагнуулын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдыг хангах чиг үүрэг бүхий байгууллага болон хамтран ажилладаг бусад байгууллагуудаас тагнуулын албаны нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэх арга хэмжээ ТЕГ-т боллоо. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим ажилтнуудыг төрийн дээд цол тэмдэг, одон медалиар шагнасныг баярын хурал дээр гардуулан өгсөн байна. Тухайлбал, тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтан Я.Батсуурийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавъяат хуульч цол тэмдгээр шагнасан байна. Я.Батсуурь нь 1969 оноос 2002 он хүртэл тагнуулын байгууллагад ажилласан ба “Тэд үүрэгтээ үнэнч үлдсэн”, “Үйлс нь далд, гавъяа нь мөнх”, “Гадаадын тагнуулын албаны тухай”, “Эрэлхэг тагнуулчийн тэмдэглэл” зэрэг олон ном бүтээл туурвисан аж.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин