Багануур”, “Шивээ-Овоо”-г агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлжээ
2012-07-04

Засгийн газрын өнөөдрийн хурлаар  “Багануур”, “Шивээ-Овоо” компанийг агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлж, нэр бүхий 21 аж ахуйн нэгжийг төлбөрөөс хөнгөлөхөөр шийдвэрлэлээ. Мөн “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн дүрэм, Конвенци”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Түүнчлэн Монгол циркийг үндэслэн байгуулагч, гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Цэндийн /Өвгөөдэй/ Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр тогтов. У.Жигүүр      
Shuud.mn
Сонин хачин