Ан амьтны гаралтай түүхий эдийг цуглуулбал агнасантай адилтган үзнэ
2012-07-04

Ан амьтан, байгалийн ургамлын нөөц баялгийг хууль бусаар ашиглах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, бүр зохион байгуулалттай, нууц хэлбэрт орох болсон. 2012 онд “Амьтны тухай хууль” батлагдаж, амьтны аймгийг хамгаалах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж, хууль бус агнуур, хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх шинэ эрх зүйн орчин бүрдсэн. Хуульд заасны дагуу гарал үүслийн тодорхойлолтгүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага худалдах, худалдан авахыг хориглож, гарал үүслийн тодорхойлолтгүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр  ногдуулахаар болсон. Тухайлбал, гарал үүслийн тодорхойлолтгүй нэг хос халиун бугын цусан эвэр  худалдан авсан этгээд 13.2 сая төгрөгийн нөхөн төлбөр төлж байж, амьтны аймагт учруулсан хохиролоо барагдуулах юм. Ийнхүү хууль бусаар ан амьтны нөөцийг ашигласан тохиолдол бүрт тохирсон захиргааны болон эрүүгийн хариуцлагыг хүлээх юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
tarvaganii boolt hiine gej medeh ch ugui yum baina hahaha
2012-07-09
Torguuliig ulam ondor bolgoh heregtei.Demjij bna. estoi zov. deelheergui torguulitai bolgood, tolohgui bol shorond n hataa, tolj duustal n.
2012-07-05
boldoo:
2 tarvaga agnaad boolt hiidegch yumuu.ovol gants buga unagaad idshindee hereglehed yu ni bolohgui baihav dee.
2012-07-05
boldoo:
Zov zuitei asuudal baina. Demjij baina.
2012-07-04