Сонгуулийн үеэрх сурталчилгааны мониторингийн дүнг танилцууллаа
2012-07-04

Хэвлэлийн хүрээлэнгээс 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны мониторингийн дүнг танилцууллаа. Энэхүү мониторингийн дүнг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийг захирал Рафаэл Бэжар, төслийн зохицуулагч Б.Одсүрэн, мөн Хэвлэлийн хүрээлэнгийн ахлах судлаачид нар хийжээ. Уг судалгааг өдөр тутмын долоон сонин, долоо хоног тутмын гурван сонинд хийжээ. Уншигчдын тоо болон бусад үзүүлэлтийг харгалзан үзээд “Зууны мэдээ”, “Ардын эрх”, “Нийгмийн толь”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан”, “Сэрүүлэг”, “Маш нууц”, “Хүмүүс” сонинг сонгосон байна. Мөн МҮОНР-д 21 хоногийн турш тандалт хийсэн гэнэ. Дээрх сонинууд нь намуудын талаар хэр тэнцвэртэй мэдээлэл цацсан эсэхэд тандалт явуулахад 47,5 хувь нь МАН, 26,6 хувь нь АН, 10,8 хувь нь МАХН зэрэг дүн гарсан байна. Нийт мэдээллийн өнгө аясыг харвал МАН-ын далд сурталчилгаа давамгайлсан байжээ. Үүнийг нарийвчилж үзэхэд АН 58,2 хувь, МАН 51,7 хувь МАХН 32,8 хувь, харин төвийг сахисан мэдээлэл 13,5-32,5 хувьтай гарчээ. Мөн нийт мэдээний 49 хувь нь эх сурвалжгүй харин нэг буюу түүнээс дээш эх сурвалж ашигласан нь 51 хувь байжээ. МҮОНР-ын хувьд харьцангуй тэнцвэртэй мэдээлэл цацсан ч далд сурталчилгаа нэвтрүүлсэн байна. Энэ жил ил сурталчилгаа 33,4 хувь , далд сурталчилга нь 66,6 хувьтай байсан дүн гарчээ. У.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин