Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ах прокурорт дуудагджээ
2012-07-05

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бакын ах банкнаас хахууль авсан хэргээр прокурорт дуудагджээ. Түүнийг хахууль авсан үгүйг асуухад тэрээр асуултад шударгаар хариулахаа хэлсэн юм. 16 цагийн турш ярилцлага өгч ядарсан Ли асуусан бүх асуултад хариулсан гэжээ. Өмнөд Солонгосын хэвлэлийн мэдээлснээр, Ли Өмнөд Солонгосын нэгэн банкны захирлаас 2007-2010 оны хооронд нийт 600 сая вон авсан гэж сэжиглэгдэж байгаа аж. Санхүүгийн асуудал болоод хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргээр уг банк тавдугаар сараас хойш хаагдаад байгаа юм. Мөн захирал нь баривчлагдаж, яллагдсан байна. Прокурорууд ноён Лиг хууль бус улс төрийн санхүүжилт авсан үгүйг байцаахаар шүүхээс зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ц.Мишээл            
Shuud.mn
Сонин хачин
Шударга газар ийм л байдаг юм байна, гэтэл манайд Энхбаяр эрхэлж өгдөг юм байна
2012-07-05