“Дэлхийн хүн амын өдөр” удахгүй тохионо
2012-07-05

“Дэлхийн хүн амын өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 11-нд тэмдэглэдэг.  Энэ жил “Бүх нийтээрээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах нь” уриан дор болж байгаа бөгөөд өчигдөр энэ өдөрт зориулан  хэвлэлийн хуралд ЭМЯ-нд боллоо. Энэ үеэр албаны хүмүүс дараахи тоо баримтыг дурдсан юм. Дэлхийн хүн ам 2011 оны аравдугаар сарын 31-ний байдлаар долоон тэрбумд, Монгол Улсын хүн ам 2 сая 780.7 мянгад хүрч, нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд, 51.4 хувийг эмэгтэйчүүд, насны бүтцээр авч үзвэл 15 хүртэлх насны хүүхэд 27.3 хувийг, 15-64 насны хүн ам 68.9 хувийг, 65 ба түүнээс дээш насны хүн ам 3.8 хувийг эзэлж байна. Дэлхийд жилдээ 180-210 сая  жирэмсэлт, 75 сая хүсээгүй жирэмсэлт, 55 сая үр хөндөлт, 20 сая аюултай үр хөндөлт бүртгэгддэг аж.  Мөн жилд 375 мянган эх жирэмсэлт, төрөлтийн хүндрэлээс шалтгаалан нас барж, гурван сая нярай амьгүй төрж, мөн тооны нярай эхний долоо хоногтойдоо нас бардаг гэсэн тооцоо бий. Тэгвэл манай улсад жилд 80 мянга гаруй жирэмсэлт бүртгэгдэж байгаагаас хүсээгүй жирэмсэлт 12 мянга гаруй тохиолдож байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин