Дэлхийн мэдээллийн салбарынхан Москва хотноо чуулж байна
2012-07-05

Дэлхийн мэдээллийн салбарын чуулга уулзалт өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо эхэлж байна.  Энэхүү чуулга уулзалтад дэлхийн 102 орны ВВС, Ройтерс, Ассошиэйтэд пресс, “Ал Жазира” болон Синьхуа зэрэг 213 томоохон хэвлэл мэдээллийн 300 гаруй төлөөлөгчид оролцоно хэмээн эх сурвалж мэдээллээ. Тус чуулганаар хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид дэлхийн улс төр болон эдийн засгийн өөрчлөлт мэдээллийн салбарын үүрэг хариуцлага болоод мэдээ дамжуулах үндсэн аргуудын талаар хэлэлцэх юм байна. Энэхүү уулзалтын  нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн болон ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова нар үг хэлэх бөгөөд Евро парламент болон ЮНЕСКО зэрэг олон улсын есөн байгууллагын төлөөлөгчид оролцох аж. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин