Мэргэн буучдын өрсөлдөөн
2011-10-23

Өнөө оройн Манчестерийн дербид Манчестер Юнайтед, Манчестер Сити клубүүд лигийг аль нь тэргүүлэх эсэхээ шийдэх болно. Одоогоор Манчинигийн цэргүүд 22 оноотой тэргүүлж байгаа бол улаан чөтгөрүүд 20 оноотой аман хүзүүнд яваа. Мөн энэхүү тэргүүллийн төлөөх өрсөлдөөнөөс гадна бас нэгэн өрсөлдөөн явагдах нь лигийн мэргэн буучдын жагсаалтыг хэн тэргүүлэх вэ хэмээх асуудал. Манчестер Ситигийн шинэ цэрэг Серхио Агуэро тун ч гялалзсан тоглолтууд үзүүлж шинэ багтаа тун үр бүтээлтэй байгаа. Тэрбээр улирал эхэлснээс хойш 8 гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бол Манчестер Юнайтедын Уэйн Рүүни 9 гоолтой мэргэн буучаар бичигдэж яваа билээ. Тиймээс тэдний өрсөлдөөнийг бид өнөө орой харах болно.
Shuud.mn
Сонин хачин
Ardith Mesker:
Hello.This article was truly fascinating, especially since I was searching for thoughts on this subject last couple of days.
2011-12-12
ee hoorhii city harin but avsan daaa
2011-10-24