Хар тамхичдыг шүүнэ
2012-07-06

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэнэ. Шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Н.Отгонцэцэг, өмгөөлөгчөөр С.Жанцан, Ж.Энхтуяа, Р.Оюунцэцэг, Б.Манлайжав нар оролцоно. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэг заасан гэмт хэрэгт буруутган шүүх юм. Тэд Зүүн өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт элсэн хоёр жилийн турш Монголоор дамжуулан бусад улс оронд мансууруулах бодис тээвэрлэдэг байсан нь тогтоогджээ. Тэдний нэг нь БНХАУ руу хар тамхи зөөж яваад баригдан тус улсын шүүхээс цаазын ял сонссон байна. Түүний ээжийнх нь гомдлоор эдгээр хүмүүсийг манай хууль хяналтын байгууллагынхан баривчилжээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин